Имэйл: contact@jockey.mn Утас: 11-323332, 88113315
ЧД, 4-р хороо, Бага Тойруу 18-4, УБ-15141

Бидний тухай

JOCKEY.MN вэб сайтын зочин Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

#bobsmiley



Монгол Жоки

Таны шинэлэг сонголт.

Айл бүр өөр өөрийн адуу малынхаа мэдээлийг "Жоки" Адуу, малын бүртгэлийн системд бүртгүүлж эхэлсэнээр нэг отог удмын, нэг сумын, нэг аймгийн цаашлаад үндэсний хэмжээний мэдээллийн санг бий болгох боломжтой болж байна.
  1. Малын удмын сан, Хурдан адууны бүртгэл
  2. Шинэ технологи, Боловсронгуй хайлтын систем
  3. Малын эрүүл мэнд
  4. Орлого зарлага, санхүүгийн тайлан

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ, ОНЦЛОГУУД

...Зурган дээр маусаа авчирна уу!

JOCKEY.MN вэб сайтын зочин Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Мал сүрэг нь Монгол Улсын үндэсний өвөрмөц, нөхөн сэргээгдэх баялаг, монголын соёл, уламжлалыг хадгалан авч яваа дэлхийн үнэт өв сан, тогтвортой хөгжлийн үндэс, эдийн засгийн тулгуурын нэг бөгөөд хүн амын амжиргааны гол эх үүсвэр, хүнсний аюулгүй байдлын баталгаа, малчин өрхийн эдийн засгийн үндэс юм. Ийм учраас Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг.

Сүүлийн жилүүдэд мал сүрэг өссөн хэдий ч бэлчээрийн даац хэтэрсэн, малын төрөл хоорондын харьцаа алдагдсан, малын чанар буурсан, малаас хүнд дамжин халдварладаг зарим өвчний тархварын байдал өргөжин хүн, малын өвчлөл нэмэгдэх хандлагатай болсон, малын гоц халдварт өвчин шинээр болон дахин сэргэж байгаатай уялдан малын гарал үүслийг үнэн зөв тогтоох, малын хэрэглэсэн эм, тарианы бүртгэл, малын эмчийн эрүүл эсэхийг баталсан баримт, малчны бүртгэл зэрэг мэдээллийг хурдацтай авах зэрэг шийдвэрлэвэл зохих бэрхшээлтэй олон асуудал байна.

Нөгөө талаас мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа манай улсын хувьд “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд бүх сум дүүргийг шилэн кабелиар холбох, эцсийн хэрэглэгчийг интернэтэд холбох, иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн системийн цахимжуулах зэрэг ажлууд амжилттай хэрэгжүүлж байна. Монголчууд бид эртний нүүдэлчин улс ба өдөр тутмын уналга эдэлгээ болон ахуйн хэрэгцээндээ адуу малыг өргөнөөр ашигладаг бөгөөд тэдгээрийн гарал үүслийг сайтар хөтөлж ихэвчлэн ам дамжин өвлөгдөж ирсэн билээ. Гэвч өнөөгийн манай морин уралдааны нэг эмзэг асуудал болоод байгаа Монгол, Эрлийз адууг ялгах, малын өвчин, малын хулгай болон дээрх асуудлуудын шийдвэрлэхэд хамгийн гол суурь шийдэл болох адуу малыг бүртгэлжүүлэх, цахимжуулах ажлыг төр засаг, хувийн хэвшлийнхэн хэдэн талаас нь нилээдгүй хийгээд байгаа боловч өнөөдрийг болтол цогц байдлаар шийдсэн зүйл огт харагдахгүй байна. Энэхүү шийдлийг хэрэгжүүлэх зорилгоор jockey.mn домэйн нэрийг 2008 онд анх авч сайтны анхны хувилбарыг олон нийтэд тавьж байсан боловч дорвитой өөрчлөлт шинэчлэлт хийгдээгүйн улмаас сайтаа түр зогсооход хүргэсэн. Харин 2015 оноос эхлэн молор эрдэнэ болсон морины төлөө гэсэн сэтгэлээр уягдсан бидний хэсэг нөхөд санал бодлоо нэгтгэн өөрсдийн хэмжээнд дээрх асуудалд шийдэл эрэлхийн энэхүү сайтыг дахин ажиллуулахаар шийдсэн. Холбоо, Мэдээллийн технологи, Маркетингийн салбарт олон жил ажилласан бидний хувьд техник технологийн хувьд бүрэн шийдэх боломжтой гэж үзэж байгаа.

Жоки(jockey) гэдэг бол морь унаач гэсэн Англи үг. Гэвч Жоки клуб(Jockey club) гэдэг морь унаачуудын клуб гэхээсээ илүү дэлхийн хамгийн хурдан адууны үүлдэр болох цэвэр цусны (Thorough breed) адууг бий болгосон Их британий хурдан морины уралдааны зохион байгуулдаг байгууллага юм. Тус байгууллага нь уралдааны замуудын үйл ажиллагаа, морин уралдааны бооцоо, тааврын ажиллагааг хянах зэрэг морин уралдаантай холбоотой бүхий ажлыг удирдан зохион байгуулахаас гадна морь, морь унаач, уяач, бридерүүдийн (үржүүлэгч) мэдээллийг бүртгэлжүүлж нэгдсэн мэдээллийн санг ажиллуулдаг.

Эзэн(малчин) та өөрийн малын удмын санг бий болгон хөтлөх ба хойч үедээ өвлүүлэхэд туслах нь манай сайтны анхдагч зорилго юм. Мал аж ахуй өндөр хөгжсөн гадаад улсуудын жишгээр мэдээллийн технологид суурилсан хэрэглэгч төвтэй портал сайт хйихийг ойрын үед зорьж байгаа. Мөн алсдаа, энэхүү сайтаа GPS байршил дамжуулагч, мал болгонд суурлуулах микрочип систем, адууны эцэг, эхийг тогтоох зэрэг системүүдтэй уялдаа холбоотой ажиллаж цогц систем болгон өргөжүүлэх бүрэн боломж байгаа юм.

Айл бүр өөр өөрийн адуу малынхаа мэдээлийг бүртгүүлж эхэлсэнээр нэг отог удмын, нэг сумын, нэг аймгийн цаашлаад үндэсний хэмжээний мэдээллийн санг бий болгох боломжтой гэж бид харж байна.

Top