Имэйл: contact@jockey.mn Утас: 11-323332, 88113315
ЧД, 4-р хороо, Бага Тойруу 18-4, УБ-15141

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД

Байнга асуудаг асуултын хариултууд

Ерөнхий асуултууд
АСУУЛТ 1
Та өөрийн адуу, малынхаа мэдээллийг оруулснаар технологийн олон давуу талуудыг ашиглан та өөрийнхөө малын удмын санг өөрөө хөтлөн хөгжүүлэх ба хойч үедээ өвлүүлэх боломжийг нээж өгч байгаа юм.
АСУУЛТ 2
Сүүлийн үеийн сервэр, сүлжээний тоног төхөөрөмж, програм хангамж болон тогтмол нөөцлөлтийн систем бүхий найдвар тоног төхөөрөмж Таны мэдээллийн хамгаалж байна. Та хувийн фэйсбүүк аккаунтаа ашиглан системд нэвтэрч байгаа тул таны мэдээллийг өөр хэрэглэгч харах боломжгүй.
АСУУЛТ 3
Энгийн хэрэглэгчийн хувьд 200 гаруй адууны мэдээлэл оруулахад нэг бүтэн өдөр болдог. Манайхан ер нь мэдээлэл оруулахаас төвөгшөөх талтай. Бид тодорхой үнийн саналаар энэхүү үйлчилгээ хэрэглэгчиддээ санал болгож байгаа. Та бидэнд өөрийн мэдээллээ цаасан эсвэл файл хэлбэрээр авчирахад л хангалттай.
АСУУЛТ 4
Бид Жоки Адууны бүртгэлийн системдээ бидний ажилуулдаг Адууны GPS-ын spotter.mn сайтыг нэгтгэж нэг хэрэглэгчийн интерфэйстэй болгох ойрын зорилттой ажиллаж байгаа.
Бүртгэл цэс
АСУУЛТ 5
Хэрэв та алдсан, олсон эсвэл зарах зэрэг адууны мэдээллээ манай сайтанд зарын чанартай нийтлэх сонирхолтой бол Нийтэд нээлттэй болгоно. Харин зөвхөн цөөн тооны хүнд үзүүлэх сонирхолтой бол системээс санамсаргүй, автоматаар зохиогдсон паблик линкээ найздаа илгээж адууны бүтэн мэдээллээ Хуваалцах боломжтой.
АСУУЛТ 6
Манай систем нь олон талт халтын аргуудтай. Үүнд:

• Түлхүүр үгээр хайх. Жагсаалтын хүснэгтийн баруун дээр байрлах “Хайлт” текстэн талбарт хайх адууны Нэршил, Зүс, Нас, Хүйс, Төлөв, Эх, Сүрэг зэргийн аль нэгийг бичиж хайлгуулж олно.
• Шүүлтүүр. Жагсаалтын хүснэгтийн дээр байрлах Ангилал, Зүс, Нас, Хүйс, Сүрэг, Угшил, Төлөв, Эцэг, Эх шүүлтүүрүүдийн утгуудаас сонгож хайж буй адуугаа олох.
• Эрэмбэлэх. Хайлтын үр дүнд олон адуу үзүүлсэн тохиолдолд хүснэгтийн баганын утгаар нь дээш доош эрэмбэлэх функцын тусламжтай хайж буй адуугаа олох.
АСУУЛТ 7
Ургийн модоо хөтлөх үед өөр хүний эцэг, эх малыг бөглөх хэрэг гардаг. Энэ тохиолдолд тухайн адууг мэдээллийн сандаа Идэвхигүй төлөвөөр оруулна.
АСУУЛТ 8
Угшил, Зүс, Ангилалын утгуудыг системд өмнө оруулсан байгаа. Энэхүү ерөнхий утгуудыг өөрчлөх, утга нэмэх, хасах тохиолдолд зүүн талд байрлах үндсэн цэснээс Тохиргоо цэсийг сонгож зохих өөрчлөлтүүдийг хийх боломжтой. Энэ нэмэлт өөрчлөлтүүд зөвхөн таных тул өөр хүн өөрчлөх, харах боломжгүй. Харин Сүрэг жагсаалтын хувьд анхны ута гэж байхгүй тул хэрэглэгч та өөрийн азарга адуугаа нэр өгч оруулна. Жишээ нь Том зээрдийн адуу, Морьд, Үрээнүүд гэх мэт.
АСУУЛТ 9
Нэг адуунд зөвхөн нэг Угшил, нэг Зүс,нэг Сүрэг сонгогдог. Өөрөөр хэлбэл нэг адуу нэг л угшил хамаарагдана, нэг л зүстэй, нэг л сүрэг харъяалагдана гэсэн үг. Харин Ангилалын хувьд нэг адууг олон Ангилалд зэрэг хамруулж болно. Жишээ нь Зээрд азаргыг Хурдны, Тэжээлд оруулах, Үржлийн, гэсэн Ангилалд зэрэг хамруулж дараа нь Ангилал тус бүрээр нь шүүж харахад хялбар байдаг.
Top